“Ingenuity” Ангараг дээр анх удаа шинэ байршил руу нисжээ

“Ingenuity” Ангараг дээр анх удаа шинэ байршил руу нисжээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) “Ingenuity” бяцхан нисдэг Ангараг гараг дээр тав дахь нислэгээ хийх үеэрээ анх удаа шинэ байршил руу нисжээ.

Нислэг баасан гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 15:26 цагт эхэлж, 108 секунд үргэлжилсэн байна. Энэ хугацаанд “Ingenuity” өмнө зүгт 129 метрийн зайд шинэ байрлалд шилжиж, хамгийн дээд тал нь 10 м өндөрт гарчээ. Мөн газардахаасаа өмнө өндөр чанартай өнгөт зураг авсан байна. 

Өмнөх дөрвөн нислэгийн үеэр бяцхан нисдэг тэрэг хөөрсөн газартаа л эргэж ирж байжээ. "Бидний дараагийн төлөвлөгөө бол “Perseverance” өөрөө явагч аппаратны судалгааны ажлын хурдыг сааруулахгүйн тулд “Ingenuity”-г ийм байдлаар нэг газраас нөгөө газарт шилжүүлэх юм. Ирэх долоо хоногт бид дахин хоёр нислэг хийх боломжтой бөгөөд NASA дараа нь үр дүнг үнэлнэ” гэж “Ingenuity”-гийн гол хөгжүүлэгч Боб Бэларам ярьжээ.

Үүнээс гадна, NASA “Perseverance” аппарат “Ingenuity”-гийн дөрөв дэх нислэгийн үеэр сэнснийх нь чимээг анх удаа бичиж авч чадсаныг мэдээлсэн байна. Ангарагийн агаар мандал цахилгаан цэнэгжилтгүй учраас “Ingenuity”-гийн нислэгийн чимээг бичиж чадна гэдэгт NASA-гийн мэргэжилтнүүд итгэлгүй байжээ. “Энэ бол маш сайхан гэнэтийн бэлэг юм. Энэ бичлэг нь Ангарагийн агаар мандлын талаарх бидний судалгаанд “алтны уурхай” л гэсэн үг" гэж Тулуз дахь Францын ISAE-Supaero их сургуулийн профессор Дэвид Мимун хэлсэн байна. 

80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг нисдэг тэргийг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2021-05-07

Польш улсад 1.5 м-ийн зай барих боломжтой тохиолдолд гадуур явахдаа амны хаалт зүүхгүй 2021-05-07

ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакцинд зөвшөөрөл олгов 2021-05-08

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулжээ. 2021-05-08

Токио 2020 зуны олимпын наадмыг цуцлахыг шаардсан хөдөлгөөн Японд эрчимжиж байна. 2021-05-08

“Ingenuity” Ангараг дээр анх удаа шинэ байршил руу нисжээ 2021-05-08

Мали улсын иргэн ( 25 настай ) есөн ихэр хүүхэд төрүүлжээ. 2021-05-08

Тансаг зэрэглэлийн орон сууцны 10 давхар барилгын дээгүүр тунгалаг усан бассейн байгуулжээ. 2021-05-08

Канад коронавирусний вакцины патентаас түр хугацаагаар татгалзахыг дэмжжээ. 2021-05-08

АНУ Зүүн Иерусалим дахь байдлыг намжааж, хүчирхийллийг зогсоохыг уриалав. 2021-05-08

"McDonald's"-ийн ажилтнууд ажил хаяхаар төлөвлөж байна 2021-05-08