Архаг, суурь өвчинтэй хүмүүсийг вакцинд хамруулах гурван түр цэг байгуулав.

Архаг, суурь өвчинтэй хүмүүсийг вакцинд хамруулах гурван түр цэг байгуулав.

Коронавирусний вакцины эсрэг заалттай хүмүүст эрүүл мэндийн үзлэгт хамруулж, вакцин хийх гурван түр цэг байгуулсныг ЭМЯ-наас мэдээлэв.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Архаг суурь өвчинтэй эсхүл бусад өвчний улмаас вакцинаа хийлгэж чадаагүй, харшилтай, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай гэсэн хүмүүсийг өнөөдрөөс  Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт байгуулсан түр цэгт үзлэгт хамруулж байгаа. Түр цэгт нарийн мэргэжлийн эмч нар иргэдийг үзээд, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж, вакцин тарина” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.