Ковидоор өвчилсөн хүмүүс 21 хоногийн дараа вакцин хийлгэж болно.
ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүс онош батлагдсанаас хойш 21 хоноод вакцин хийлгэж болно" гэлээ.
Дэлхий дахинд явагдаж байгаа судалгааны дагуу халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдах нь зөв аж. Тэд халдвар нь батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа нэгдүгээр тунгаа хийлгээд хоёрдугаар тунгаа тухайн вакцины зааврын дагуу хийлгэх боломжтой.
Халдвар авч, эдгэрээд 2, 3, 4 сар өнгөрсөн хүмүүс шууд очоод вакцинаа хийлгэх боломжтой гэлээ.
Харин вакцины хоёр тунгаа хоёуланг нь хийлгэсний дараа хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрсэн хүмүүс дахиж вакцин тариулах шаардлагагүй гэнэ.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Иргэдэд вакцин хийлгэсэн юм чинь гэсэн хуурамч тайвшрал байгаа нь буруу юм. Хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионы үеийн дэглэмээ сахих, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх, гэртээ хүн урихгүй, айлд очихгүй байх хэрэгтэй юм" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.