Шилдэг татвар төлөгч 20 ААН, 10 иргэнийг шалгарууллаа
Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, компаниуудыг өнөөдөр зарлалаа. Шилдэг татвар төлөгч 20 ААН-д "Скай нетворк", "Монгол шуудан", Miseech", "Эдмон принт", "МТЧ", "Барилга архитектур корпораци", "Интерактив", "Термотек", "Есөн од фүүд интернэшнл", Монголын уламжлалт ЭСТ манба дацан, "Хаан групп", "Энержи-импайр", "Гермес центр", "Ди Би ай эс", "Ариусгал трейд", "Лимон фарм", "Аргамжинцэцэг", "Баянсуудал шүтээн", "Дадалбуудай" компани оржээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор мөн "Шилдэг татвар төлөгч" 10 иргэнийг тодруулжээ. Үүнд, 8.738.9 сая төгрөгийн татвар төлсөн иргэн Ж.Оджаргал, 4.610.9 сая төгрөг төлсөн Ж.Од, 502.5 сая төгрөг төлсөн Л.Элдэв-Очир, 311.5 сая төгрөг төлсөн Д.Сүрэнхорлоо, 222 сая төгрөг төлсөн Ж.Энхбаяр, 154.4 саяыг төлсөн Л.Чинбат, 154.1 сая төгрөг төлсөн Л.Болд, 139.9 сая төгрөг төлсөн Д.Ончинсүрэн, 124.9 сая төгрөг төлсөн Б.Уянга, 123.6 сая төгрөг төлсөн Ж.Баттулга шалгарчээ.
Татварын байгууллагаас жил бүрийн 5 дугаар сарын эхэнд "Татварын өдрүүд"-ийг улсын хэмжээнд зохион явуулж, шилдэг татвар төлөгчдийг тодруулан зарладаг уламжлалтай юм. Энэ жил "Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч", "Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч" тус бүр 10 ААН-ийг мөн зарлав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.