“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна.

“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Э.Тамураг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ба Монголын хөгжлийн загвар” зөвлөлдөх цахим уулзалтаар ЖАЙКА-гаас Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын талаар цуврал 7 бүлэг танилцуулга хийсэн билээ.

Дээрх цахим уулзалт нь УИХ-ын дарга Г.Занданшатарын  “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан юм. Өнөөдөр болсон уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлогын дөрөв дэх бүлгээр хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид төлөвлөгөө гаргаж ажиллах саналыг хатагтай Э.Тамура-д тавьсан.

Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоон, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай  эдийн засагт суурилсан Японы хөгжлийн загвар бидний шинэ ирээдүйн зорилго тэмүүлэлтэй нийцэж байгаа юм гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Япон Улсын  олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура “Япон Улсын хөгжлийн загварыг судалж байгаад баяртай байна. Хөгжил, шинэтгэлийн чиглэлээр цуврал хэлэлцүүлгийн төлөвлөгөө гаргаж, бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Манай улсын хөгжлийн замд алдаа, онооны аль аль нь бий. Бид алдаа, оноогоо Та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тохионо.

Эдгээр тэмдэглэлт ойг угтаж “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд хамтран ажиллахад таатай байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхнийг аз ивээнэ 2021-05-11

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно 2021-05-11

Өнөөдөр Нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороо хуралдана. 2021-05-11

Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. 2021-05-11

“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна. 2021-05-11

Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ 2021-05-11

Оюутолгойн өгөөж 50 жилээр хэмжигдэж байхад, говийн усны нөөц секундээр дундарч байна. 2021-05-11

Импортын өндөгний үнэ жилийн өмнөхөөс 120 төгрөгөөр өсжээ 2021-05-11

АНУ Pfizer вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг ЗӨВШӨӨРЛӨӨ 2021-05-11

О.Амартүвшин: Экспортыг дэмжихийн тулд нэг компани биш нийт компаниудыг дэмждэг байх хэрэгтэй. 2021-05-11