Тэтгэврийн зээлгүй ахмадад олгох мөнгийг ваучер авсан эсэхээс үл хамааран данс руу нь шилжүүлнэ
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг саяас бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан 43 мянган ахмадад зөрүүгээр нь тооцож, нийт 216 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүнд 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдах юм. Тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарна.
Ташрамд дуулгахад, Үнэт цаас буюу ваучер авсан эсэхээс үл хамааран тэтгэврийн дансаар нь энэ сарын 21-ний дотор дээрх мөнгө олгогдох юм байна. Хэрвээ Үнэт цаас буюу ваучераа авахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсээс авч болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.