УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр өлсгөлөнгөө зогсоолоо.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр өлсгөлөнгөө зогсоолоо.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр өлсгөлөнгөө зогсоолоо.

Сүхбаатарын талбайд 7 хоног үргэлжилсэн уг өлсгөлөнг УИХ-ын даргын захирамжаар Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын баг байгуулснаар зогсоож байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч удалгүй намын дарга хэвээр байгаагаа зарлаж намын даргын сунгаа явуулж М.Тулгатыг сонгосон. Харин С.Эрдэнээс тамга гардан авсан Ц.Туваан намын даргын сунгааг зэрэгцэн явуулж О.Цогтгэрэл сонгогдсон бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр талаас нэр дэвшигчээ тодруулаад байгаа юм. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй талаас С.Эрдэнэ нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон. Харин СЕХ-ноос С.Эрдэнийн материалыг хүлээн авахаар шийдвэрлэснийг УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн эсэргүүцэж, тав нь Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 5-наас суулт, өлсгөлөн зарласан юм.

Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга захирамж гаргаж, АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Уг захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд байгаа АН-ын бүлгийн гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нарын гишүүн бүрэлдэхүүнд нь орсон байна.

Ажлын баг 5 асуудлаар ойлголцож, хамтран ажиллахаар болжээ.

1. УБЕГ болон түүний албан хаагчид Улстөрийн намын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд үнэлэлт, дүгнэлт гаргах,

2. УДШ-ийн Тамгын газраас гаргасан АН-тай холбоотой лавлагаа хууль тогтомжийн дагуу гарсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт гаргах,

3. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ дээр мэдээлэл сонсох,

4. АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын дагуу ямар арга хэмжээ авч байгаа талаар АТГ-ын мэдээллийг УИХ дээр сонсох,

5. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын багт АН-тай холбоотой үүсээд байгаа нөхцөлд байдал тухайлбал, тамга тэмдэг бүртгэлтэй холбоотой төрийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг танилцуулах.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.