“Osiris-Rex” эртний солирын дээж авчирна
Нарны аймгийн хамгийн эртний солироос цуглуулсан чулуу, тоосны дээжийг агуулсан бортогыг /капсул/ 2023 оны есдүгээр сарын 24-нд сансраас АНУ-ын Юта муж улсын цөлд буулгахаар болжээ.
Энэхүү бортогыг тээсэн АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэх судлах төвийн /NASA/ “Osiris-Rex” солир судлах төхөөрөмж эх дэлхийгээ зорин ирэх аяллаа даваа гаргаас эхлүүлсэн байна.
Бенну солироос цуглуулсан 60 грамм хөрсний дээж нь “Apollo” хөлгөөр Сарнаас цуглуулснаас хойших хамгийн их хэмжээтэй дээж болох юм. Эрдэмтэд үүнээс Нарны аймгийн үүслийн талаарх нотолгоог илрүүлж магадгүй хэмээн найдаж байгаа ажээ.
“Osiris-Rex” дэлхийгээс 297 сая километр зайд оршдог Беннугээс эргэн ирэх хоёр жил хагасын аяллаа орон нутгийн цагаар даваа гаргийн 16:16 цагт эхлүүлжээ. Энэхүү төхөөрөмжийг 2016 онд Флорида муж улсаас хөөргөсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.