Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам болон албаны хүмүүсийн хамт өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт ажиллахдаа хаврын тариалалтын явц байдал, эрчимжсэн үхрийн аж ахуйтай танилцахын зэрэгцээ зарим байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцах юм.

Тэрбээр тус аймгийн Зүүнбүрэн сумын “Газар Агро” компанийн эрчимжсэн аж ахуй эрхэлж буй үйл ажиллагаа, мөн “Арвин хур” компанийн усалгаатай тариалангийн талбайн үрсэлгээний ажлын явц, “Охиндий” хөндийд жимсний болон хүлэмжийн усалгаатай аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршилтай танилцав.

Мөн Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн 120.8 км хатуу хучилттай автозамын заслын ажлын явц, Алтанбулаг сум дахь Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Хилийн боомтын үйл ажиллагаа, барилгын ажлын явц, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үйл ажиллагаа зэрэгтэй танилцана.

Мөн аймгийн төв Сүхбаатар суманд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгын хүрээнд барьсан 120 айлын орон сууцны ашиглалтын байдал, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, короновируст халдварын эсрэг дархлаажуулалт, орон нутагт үүсээд буй хүндрэлийн асуудлаар холбогдох албаны хүмүүстэй санал солилцоно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд 2021-05-13

БНАЛАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2021-05-13

ЕБС-ийн гадна орчны ерөнхий шаардлага 2021-05-13

Барилга, хот байгуулалт, газрын харилцааны салбарын өгөгдөл, мэдээллийн шинэчлэлийг тогтмол хийж байна 2021-05-13

БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2021-05-13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байна 2021-05-13

Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгалаа 2021-05-13

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадын дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав 2021-05-13

МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа 2021-05-13

Энэтхэгт туслах аянаар Монголын ард түмнээс 155 сая төгрөг цугларчээ 2021-05-13

Отрын малчид хамгийн ойр суманд вакцинжуулалтад хамрагдах боломжтой 2021-05-13