МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа

МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ 12.00 хуралдлаа.

Хурлаар нэр бүхий улстөрчийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. 

Түүнийг намын нэр хүнд унагасан гэж үзэн, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж үзсэн байна. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг охид, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Эл асуудалд Ерөнхий сайд асан, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нар "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бүрэн эрхээсээ түдгэлзүүлж, шалгуулах ёстой" хэмээж, "Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдох аваас МАН-ын гишүүнчлэлээс хасаж, хариуцлага тооцох болно" гэдгээ илэрхийлсэн билээ. 

Нийгмийн анхаарал татсан дуулиант сэдвийн "эзэн" болоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Барилга, хот байгуулалт, газрын харилцааны салбарын өгөгдөл, мэдээллийн шинэчлэлийг тогтмол хийж байна 2021-05-13

БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2021-05-13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байна 2021-05-13

Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгалаа 2021-05-13

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадын дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав 2021-05-13

МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа 2021-05-13

Энэтхэгт туслах аянаар Монголын ард түмнээс 155 сая төгрөг цугларчээ 2021-05-13

Отрын малчид хамгийн ойр суманд вакцинжуулалтад хамрагдах боломжтой 2021-05-13

Олимпт оролцох 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ гран-при тэмцээнд өрсөлдөнө 2021-05-13

Улсын хэмжээнд камержуулах ажил өрнүүлэхийг дэмжсэнгүй 2021-05-13

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болгоно 2021-05-13