Олимпт оролцох 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ гран-при тэмцээнд өрсөлдөнө

Монгол Улсаа төлөөлөн олимпт оролцох 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг FIBA3x3 Women's Series - 2021 буюу Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гран-при тэмцээнд оролцохоор болсон. Тодруулбал, FIBA3x3 Women's Series - 2021 тэмцээн энэ сарын 15-16-нд Дани, 21-22-нд Франц улсад болно.
Үүнээс Дани улсад зохиогдож буй FIBA3x3 Women's Series тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид энэ сарын 15-нд 19:50 цагт Польш, 21:50 цагт ОХУ, 22:40 цагт Швейцартай тоглоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.