Шинжилгээгээр коронавируст халдварын 515 тохиолдол бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 515 тохиолдол бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  (2021.05.14, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 714 хүнээс шинжилгээ авахадкоронавируст халдварын 515 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 47.548 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 7 хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 200 боллоо.

Батлагдсан тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт-472 (Нийт-41.780)
  • Орон нутагт-43 (50.75)

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд

  • 61 настай эмэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 81 настай эрэгтэй: Тавдугаар сарын 10-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 68 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 28-нд онош батлагдан, эмчлэгдэж байсан
  • 73 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 53 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 66 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 45 настай эмэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.

Мөн сүүлийн 24 цагт 1049 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн хүний тоо 38.330 болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.