Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргахаар боллоо

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргахаар боллоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг.  

Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцлээ.

Улмаар гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг БАТЛАН ДААЛТАД гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. 

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүгч Б.Цогтоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй хэргийг хаалттай хэлэлцсэн юм.

Учир нь, шүүгч Б.Цогт "Би Б.Хурц гэдэг хүнтэй хамааралгүй. Өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлж байна. Надад хувийн ашиг сонирхол байхгүй болохоор өнөөдөр хуралдааныг шийдвэрлэх гээд сууж байна. Төрийн албан хаагчийн ингэж гутаан доромжлохоо болих хэрэгтэй. Энэ хэрэг маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хойш комьпютер программаар хуваарилагдаж ирдэг болохоос хэн нэг нь хуваарилаагүй. Надад энэ хэргийн үнэн зөв шийдэх хүсэл байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Усанд живж байсан дөрвөн иргэнийг аварчээ 2021-05-14

Шинжилгээгээр коронавируст халдварын 515 тохиолдол бүртгэгдлээ. 2021-05-14

Эрүүл мэндийн салбараас А.Амбасэлмаа тэргүүтэй 30 гавьяат төрнө 2021-05-14

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дэмжлээ 2021-05-14

Г.Цогзолмаа: Вирусний эсрэг тэмцэх гол арга нь вакцин тариулах 2021-05-14

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргахаар боллоо 2021-05-14

Цементийн үнийг нэмэхгүй байхаар харилцан тохиролцжээ. 2021-05-14

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  2021-05-14

Монгол Улсад мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын өдөр 2021-05-14

Газрыг чөлөөлж, 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шинээр барина 2021-05-14

МҮОХ, “Евро Трэвел” компанитай хамтран ажиллах гарын үсэг зурлаа 2021-05-14