Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна.

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна.

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 7 дахь өдрийн барилдааны дараа Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол Озэки Такакейшо нэг унаатай түүнийг нэхэж байна.

Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/ Акүа /М-17/-г уватэнаге мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Цүрүгишо /М-8/-г уватэнаге, Ичиножёо А.Ичинноров /М-6/ Хидэноүми /М-6/-г ёрикири мэхээр тус тус давж, тэд 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Мөн Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Озэки Такакейшёо-д хатакикоми мэхээр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ Озэки Шодай-д ёрикири мэхээр тус тус ойчлоо.

Харин энэ өдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Таканошо-г хатакикоми мэхээр хаяж, 7 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлсээр байна.

Озэки Асанояама 7 дахь өдрийн барилдаанд Миёгирюү /М-/-г сүкүинаге мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.