Байт харвааны тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцохоор Европыг зорив

Байт харвааны тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцохоор Европыг зорив

Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Швейцарын Лозанн хотноо болох Дэлхийн цомд оролцохоор эх орноосоо мордлоо.

Монголын баг 5 дугаар сарын 17-23-нд Лозанн хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах 2 дахь цуврал тэмцээн болон 6 дугаар сарын 18-27-нд Франц улсын Парис хотноо зохион байгуулах "Токио-2020" Олимпын наадмын сүүлийн эрх олгох тэмцээн, мөн Дэлхийн цомын 3 дахь цуврал тэмцээнд тус тус оролцох юм.

Тэд  5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 16-нд Казахстан улсын Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ж Гантөгс, ОУХМ Б.Отгонболд, СМ Д.Дашнамжил, ОУХМ Б.Урантунгалаг нар багтсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар Ю.Ганзориг, дасгалжуулагчаар Ч.Мөнхцэцэг нар ажиллана.

Манай баг тамирчид "Токио-2020" олимпын наадмын ганц эрхийг аваад байгаа бөгөөд сүүлийн эрх олгох тэмцээнээс эрэгтэй багийн болон эмэгтэй хувийн эрхийг нэмж авахаар зорьж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.