ХӨСҮТ: “COVID-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй
Өчигдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр, нийт дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тэдэнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Өчигдөр Сэлэнгэ аймагт сэжигтэй гурван тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Коронавирусээр халдварласан нь батлагдсан 6 тохиолдол ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Дөрвийнх нь биеийн байдал дунд, франц иргэнийх тогтвортой, нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.
Одоогоор дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор мянга гаруй хүн эх орондоо ирээд байгаа юм. Тэдгээрт үргэлжлүүлэн шинжилгээ хийж байгаа аж. Түүнчлэн өчигдөр Истанбулын нислэгээр 200 гаруй хүн ирснээс ХӨСҮТ-д 25 хүнийг тусгаарлажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.