Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2021.05.17) 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талуудын гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан шүүх хурал давхацсан тул уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт товлосон билээ.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан авч гуравдагч этгээд буюу тамганы эзэн АН шүүгчийн захирамжийг үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаас хойш шүүх хурал гурван удаа зарлагдаж, гурван удаа хойшилсон билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гурван хувийн зээл ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД олдохгүй байна. 2021-05-17

ХААН Банк Шилдэг татвар төлөгчөөр тодорлоо 2021-05-17

Монгол, Энэтхэгийн Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов. 2021-05-17

“Нарантуул”, “Хархорин”, “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийг тавдугаар сарын 22-нд нээнэ. 2021-05-17

Шинжилгээгээр коронавируст халдварын 533 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-05-17

Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. 2021-05-17

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо 2021-05-17

Турк улс Палестины иргэдийг хамгаалах олон улсын хүчин байгуулахыг санал болгов. 2021-05-17

Автомашин журамлах асуудалд Хотын дарга анхаарал хандуулна. 2021-05-17

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин Сүхбаатар аймагт ажиллав. 2021-05-17

Л.Энхсайхан: Вакцины эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг 2021-05-17