Л.Энхсайхан: Вакцины эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг

Л.Энхсайхан: Вакцины эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг

“Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэхдээ эргэлзэж буй хүмүүс байна. Аль аль эрсдэлийг нь дэнсэлж шийдвэрээ гаргах хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Улсын хэмжээнд вакцины эхний тунд 1.7 сая хүн, 18 хүртэлх насны хүмүүсийн 31 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байна. Вакцины нэгдүгээр тундаа хамрагдаад хоёр дахь тунгаа хийлгэх эсэхэд эргэлзэж буй хүмүүс ч байгааг тэрбээр дурдсан юм.  

Тэрбээр хэлэхдээ, “Вакцины эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг. Харин хоёр дахь тунг хийлгэсний дараа цусан дахь хамгаалах уургийн агууламж илүү өндөр болж нэмэгддэг. Мөн эхний тунгаа хийлгэхэд эргэлзэж буй хүмүүс байна. Туйлын эсрэг заалттай хүмүүст эмнэлгийн магадлагааг гаргахаар ажиллаж байна. Вакцины дараах урвал, хүндрэлээс сэргийлж орон нутагт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүд, нийслэлд I, II, III эмнэлэгт тэдгээр хүмүүст “Вероселл” вакциныг хоёр тунгаар, эмнэлгийн хяналт дор хийнэ. Вакцин хийлгэсний дараах болон хийлгэхгүй бол ямар эрсдэл гарч болохыг тооцоолсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг ДЭМБ-аас зөвлөсөн.

Вакцин хийлгэсэн ч гэсэн агаарт вирус эргэлдэж буй хэвээр байна. Вирус өөрөө  хүний биеийн эд, эрхтэнийг гэмтээн, бөөр, амьсгал, зүрх, тархины хүндрэл үүсгэх, бие махбод нь хүндэрсэн хүмүүст эд эсийн түвшинд, биохимийн өөрчлөлт үүсгэх эрсдэлтэй. “Ковид-19”-ийн дараах бие сулрах, ядрах, мэдрэлийн ядаргааны өөрчлөлт гарч байгаа учир вирусний халдвараас сэргийлэхэд вакцин хийлгэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст халдварт өртөх магадлалыг судалсан. Эхний тунгаа хийлгэхдээ халдвар авсан хүн байна. Мөн хоёр тунгаа хийлгээд 14 хоногийн дараа халдвар авах нь буурч байгаа юм. ХӨСҮТ-д 250 хүний датан дээр судлахад вакцинаа хийлгээд 21 хоног дэглэмээ барих шаардлагатай байгаа нь харагдаж байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. 2021-05-17

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо 2021-05-17

Турк улс Палестины иргэдийг хамгаалах олон улсын хүчин байгуулахыг санал болгов. 2021-05-17

Автомашин журамлах асуудалд Хотын дарга анхаарал хандуулна. 2021-05-17

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин Сүхбаатар аймагт ажиллав. 2021-05-17

Л.Энхсайхан: Вакцины эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг 2021-05-17

ХААН Банк олон нийтэд хувьцаа гаргахад хамтран ажиллах компаниудаа сонголоо 2021-05-17

Нийслэлд тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг 12 цэгээр дамжуулан үзүүлж байна 2021-05-17

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилчдын цайны цаг 12:00-13:00 болж өөрчлөгдлөө 2021-05-17

Хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх санал тавив 2021-05-17

PCR шинжилгээний суурин гурван цэгийн байршил өөрчлөгдлөө 2021-05-17