Банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны  гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк энэ  оны хоёрдугаар улирлын ээлжит репо арилжааг өнөөдөр /2021.05.17/ зохион байгуулжээ.

Төв банкнаас 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 6 банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлсэн байна.

Уг санхүүжилтээр банкууд:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл
  • Уул уурхайн бус экспорт
  • Үйлчилгээ
  • Боловсруулах үйлдвэрлэл
  • Хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн,  Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой гэж Төв банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Москва хотын их сургуулиудын монгол хэл, уран зохиол, түүхийн багш нартай уулзалт хийлээ 2021-05-17

Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам 2021-05-17

Цахилгаан шатны болон барилгын дотоод хийцлэлд ашиглах материалын чанарын стандартыг шинэчилнэ 2021-05-17

Маргааш дараах газруудад цахилгаан хязгаарлана 2021-05-17

Н.Ууганбаяр: Гадаадын иргэдэд РЕГИСТРИЙН ДУГААР олгож, визний ангиллыг 63 төрөл болголоо 2021-05-17

Банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо 2021-05-17

Инновацын 7 хоног өнөөдрөөс эхэллээ. 2021-05-17

“Grand Marshal Luxury Villas” хотхоны захиалагчдадаа зориулсан нээлттэй өдөрлөг амжилттай боллоо 2021-05-17

АХБ-наас 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах төсөл өргөн барив 2021-05-17

Жолооч бэлтгэх тогтолцоо, түүнийг сайжруулахтай холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулна 2021-05-17

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 2021-05-18