“Grand Marshal Luxury Villas” хотхоны захиалагчдадаа зориулсан нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
Байгалийн үзэсгэлэнт Сэлбийн аманд цогцолж буй “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын хотхоны захиалагчдадаа зориулсан нээлттэй өдөрлөг амжилттай боллоо. Өчигдөр буюу 2021.05.16-ны ням гарагт төслийн талбай дээр болсон нээлттэй өдөрлөгийг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулсан бөгөөд 200 гаруй хүн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь захиалгын 25 гэрээ байгууллаа.
Тодруулбал, жилийн дөрвөн улирлын турш цэвэр агаар, байгалийн сайхан, тав тухтай орчинд амьдрах боломж олгож буй “Grand Marshal Luxury Villas” хотхоны сингл хаус хоёр, твин хаус хоёр, таун хаус хоёр, пент хаус дөрөв, мульти хаус 15 гэрээг үзэглэсэн байна.
“Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Одоогоор хотхоны газар шорооны ажил 80 хувь, мульти хаус ангиллын орон сууцны карказны угсралтын ажил 40 хувь, твин хаус, таун хаусын суурийн ажил 20 хувьтай үргэлжилж байна. Мөн зургаан метрийн өргөнтэй төв зам, загварын байруудаа наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төслийг санаачлагч “Эрхэт Монгол” группийн хамт олон ажиллаж байгаа юм байна.
"Grand Marshal Luxury Villas" хотхоны хаусуудын мэдээллийг хүргэж байна.
МУЛЬТИХАУС:
2 өрөө - 47.66 м.кв, 54.18 м.кв
3 өрөө - 75.35 м.кв, 77.85 м.кв
Үндсэн үнэ 1 м.кв = 3,550,000.0₮
ПЕНТХАУС:
4 өрөө - 97.34 м.кв
4 өрөө - 106.65 м.кв
Үнэ 1 м.кв = 3,950,000.0₮
ТАУНХАУС:
4 өрөө - 137.19, 141.22 м.кв
6 өрөө - 198.42, 206.7 м.кв
Үнэ 1 м.кв = 4,950,000.0₮
ТВИНХАУС:
4 өрөө - 160.32 м.кв
6 өрөө - 228.32 м.кв
Үнэ 1 м.кв = 5,950,000.0₮
СИНГЛХАУС:
7-8 өрөө - 280 м.кв
9-10 өрөө - 380 м.кв
Үнэ 1 м.кв = 6,950,000.0₮
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ:
Урьдчилгаа 30-50%
Төлбөртөө автомашин, орон сууц оролцуулах боломжтой
Компанийн 2-3 жилийн хүүгүй лизинг
Утас: 8857-9080, 9667-9080, 9810-9080, 9311-9080, 9919-9080, 9005-9080.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.