Инновацыг дэмжих хөтөлбөрийг танилцуулж байна.

Инновацыг дэмжих хөтөлбөрийг танилцуулж байна.

Манай улсад инновацын 7 хоног үргэлжилж байна. Энэ өдрийн хүрээнд ЮНЕСКО-гийн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг өнөөдөр танилцуулж байна. Мөн "Инноватор-2021" цуврал лекц, инновацыг дэмжих хөтөлбөрийг танилцуулж гарааны бизнест хөрөнгө татах үйл ажиллагаа болж байна. Түүнчилэн залуу судлаачдын хакатон уралдаан үргэлжилж байна. 

Энэ өдрүүдэд Үндэсний инновацын хөгжил чуулга уулзалт, инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын цахим үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, сургалт болон залуу судлаач, оюутнуудын бизнесийн гарааны бизнес уралдааныг зохион байгуулж байна. 2017 оноос хойш зохион байгуулж буй бизнес уралдаанд энэ жил мэдээллийн технологи, биотехнологийн чиглэлээр шинэлэг санаа гаргасан 15 баг шалгараад байна. Эдгээр баг  инновацын 7 хоногт бизнес төслөө танилцуулж бизнес хөгжлийн сургалтад хамрагдаж, энэ сарын 21-нд хөрөнгө оруулалт авах багууд шалгарах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.