Шинжилгээгээр коронавируст халдварын 349 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.05.18, 11:00 цаг)
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 349 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлын 343 нь дотоодын халдвар бол нийслэлд 318, хөдөө орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдэв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 49 524 боллоо. Харин 877 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 42 721 хүн эдгэрчээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай долоон хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 221 хүн эндээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.