БНСУ-ын ерөнхийлөгч АНУ-д айлчилна

БНСУ-ын ерөнхийлөгч АНУ-д айлчилна

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ 7 хоногт АНУ-д айлчлал хийхээр төлөвлөж байна. Тав хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч АНУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт цагаан ордонд болно. Уулзалтын гол сэдэв нь Солонгосын хойг, вакцины хамтын ажиллагаа болон КУАД эсвэл дэх Сөүлийн оролцоо зэрэг асуудал байх аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Америкт шинэ засаг захиргаа бүрдсэнээс хойш анх удаа Вашингтонд айлчлах гэж байна. Мун Жэ Иний хувьд энэхүү айлчлал нь сүүлийн 2жилийн хугацаан дахь 11 дэх удаагийн гадаад айлчлал. Харин Америкийн ерөнхийлөгч Байдены хувьд тангараг өргөснөөсөө хойш хоёр дахь гадны улсын төрийн тэргүүнийг хүлээж авах гэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Байден цагаан ордонд Ази дахь холбоотон хоёр орны төр, засгийн тэргүүн нарыг ойр ойрхон хүлээн авч байгаа нь Америкийн шинэ засаг Ази руу чиглэсэн бодлогодоо илүү их анхаарч байгаагийн илрэл. Нөгөө төлөө Хятадын өргөжин тэлэлтийг хязгаарлахад Азийн холбоотнууд, бүс нутаг дахь түншүүдтэйгээ шинэ түвшинд харилцах сонирхолтой байгааг илтгэж байна гэж шинжээчид эдгээр үйл явцыг дүгнэж байгаа юм.

Байден, Муний анхны дээд уулзалтаар хоёр тал ковид19 цар тахалтай хамтран тэмцэх ялангуяа вакцины нийлүүлэлтэд хамтран ажиллах, Умард Солонгостой хэрхэн харилцах зэрэг асуудал голлоно гэж хөх ордны хэвлэлийн алба мэдээлжээ. Байдены засаг захиргаа Умард Солонгосын талаарх бодлогын судалгааг хийж дууссанаа саяхан зарласан. Мун Жэ Иний хувьд Солонгосын хойгийн энх тайвны үйл явцыг сэргээж, идэвхжүүлэх чармайлтаа үр дүнд хүргэх сонирхолтой байгаа юм.

Байдены хувьд Хятадын өргөжин тэлэлт, хөгжлийн эсрэг чиглэсэн гэгдэж байгаа бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ КУАД-дад Өмнөд Солонгос нэгдэх эсэх асуудлыг сөхөж магадгүй юм байна. Мөн Мун Жэ Ин Атланта хот дахь Өмнөд Солонгосын эрчим хүчний хамгийн том компани ЭсКэй Инновацийн үйлдвэрээр зочилно. Энэ үеэр олон тэрбум долларын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдах төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.