БНСУ-ын “SK Innovation” компани “Ford Motor” компани цэнэг хураагуурын хамтарсан үйлдвэр байгуулна
БНСУ-ын цэнэг хураагуур үйлдвэрлэгч “SK Innovation” компани, Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани хамтран цахилгаан автомашины цэнэг хураагуурын хангамжийг тогтворжуулах зорилгоор АНУ-д хамтарсан компани байгуулахаар болсноо удахгүй зарлана гэж эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.
“БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Вашингтон хотноо энэ долоо хоногт уулзаж, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа тэргүүтэй хоёр талын асуудлуудаар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор тус хоёр компани хамтарсан үйлдвэр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгээ танилцуулахаар төлөвлөж байна” гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалж : Yonhap News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.