Өнөөдрөөс дараах чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрлөө

Өнөөдрөөс дараах чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрлөө

 Дархан-Уул аймагт сүүлийн 14 хоногт иргэдийн дундаас коронавирусний халдвар бүртгэгдээгүй зөвхөн тусгаарлалтад байсан иргэдээс илэрсэн. Иймд улбар шар түвшнөөс шар түвшин рүү шилжиж байгаатай холбогдуулан зарим үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттай нээхээр болсныг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.

Тодруулбал Лхагва гаргаас эхлэн сумдын хөдөлгөөн нээгдэж байна. Ингэхдээ Дархан-Уул аймгийн харьяат иргэд зорчих хөдөлгөөнд оролцох бөгөөд иргэний үнэмлэх, дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан нотлох бичиг баримттай явах ажээ. Харин өнөөдрөөс дараах үйл ажиллагааг зөвшөөрлөө. Үүнд:

- Сургалтын төв -10%

- Үзвэр үйлчилгээ – Нийт суудлын 30%-иас илүүгүй/

- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв – Нийт хүчин чадлын 30%

- Саун бассейн -30%

- Нийтийн халуун ус

- Спорт заал -10%

- Сул агууламжтай буюу 18 градусаас доош согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг зөвшөөрлөө.

Түүнчлэн 5 дугаар сарын 23-наас паб, лоунж, ресторан, нийтийн хоол, караоке, зочид буудлын үйл ажиллагааг нээх ажээ. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААНБ-ууд УОК-оос гаргасан 41 дүгээр журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллах бөгөөд үйл ажиллагаа эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл заавал хийлгэх ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хотын түүхийг судалгааны эргэлтэд оруулах санамж бичиг байгуулав. 2021-05-20

Д.Сумъяабазар: Засгийн газрын дэмжлэггүйгээр хот, нийтийн аж ахуйн хөгжлийн бодлого явахгүй 2021-05-20

“Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа. 2021-05-20

Нийгмийн даатгалын сангийн орлого 8.2 хувиар нэмэгдэв 2021-05-20

УИХ-ын чуулган хуралдаж байна 2021-05-20

Өнөөдрөөс дараах чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрлөө 2021-05-20

Шинжилгээгээр коронавируст халдварын 519 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-05-20

ОХУ-ын шилмэл үржлийн Русский Тяжёловоз азарга Монголд иржээ 2021-05-20

Ж.Оюунбилэг: Манай улсад хэрэглэж байгаа дээрх хоёр вакцин нь хангалттай дархлаа үүсгэж байгаа 2021-05-20

Улсын хэмжээнд 1.8 сая хүн вакцины эхний тунг хийлгээд байна. 2021-05-20

Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам 2021-05-20