ОХУ-ын шилмэл үржлийн Русский Тяжёловоз азарга Монголд иржээ

ОХУ-ын шилмэл үржлийн Русский Тяжёловоз азарга Монголд иржээ

ОХУ-ын шилмэл үржлийн Русский Тяжёловоз азарганы талаар товч мэдээлэл хүргэе. Үүнийг "Данагар адуу" хөтөлбөр, төслийн удирдагч Чулуунжавын Аянгаас тодруулсан юм.

Тэрбээр уг азаргыг Монголдоо оруулж ирснээр "Данагар адуу" шинэ омог, үүлдрийг үржил селекцийн аргаар гаргаж, Монгол орондоо үр шим сайтай, мах сүү түгээх шинэ адуу бий болгохыг гол зорилгоо болгож байгаа аж.

Дээрх азаргыг Монгол адуутай эвцэлдүүлэн үржил, селекци хийхэд анатоми, бие бялдрын төлөв хамгийн ойр, сэрвээний өндөр, ясны чац, урт ойролцоо байдаг гэнэ.

Мөн энэ үүлдэрийн адуу 1860 оноос хойш Евразийн эрс тэс уур амьсгал, хүйтэн хахир өвөл, зуны аагим халуунд дасан зохицож амьдарсаар ирсэн бодгаль адуу аж.

Манай улсын хувьд Архангай, Хэнтий, Дорнод аймагт ганц нэг азарга 2-3 жил бэлчээрээр гүү хурааж байгаа юм байна.  

Уг адууны талаарх нэмэлт мэдээлэлийг сонирхуулахад, азарганы амьдын жин 650-800 кг бол дээд рекорд нь 1.150 кг байжээ. Харин гүү нь 600-700 кг татдагаас гадна өдөрт 12-14 литр саам өгдөг гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа. 2021-05-20

Нийгмийн даатгалын сангийн орлого 8.2 хувиар нэмэгдэв 2021-05-20

УИХ-ын чуулган хуралдаж байна 2021-05-20

Өнөөдрөөс дараах чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрлөө 2021-05-20

Шинжилгээгээр коронавируст халдварын 519 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-05-20

ОХУ-ын шилмэл үржлийн Русский Тяжёловоз азарга Монголд иржээ 2021-05-20

Ж.Оюунбилэг: Манай улсад хэрэглэж байгаа дээрх хоёр вакцин нь хангалттай дархлаа үүсгэж байгаа 2021-05-20

Улсын хэмжээнд 1.8 сая хүн вакцины эхний тунг хийлгээд байна. 2021-05-20

Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам 2021-05-20

Эцэг, эх, багш, ажилчдын тэгш оролцоог хангасан хяналтын тогтолцоог бий болгоно 2021-05-20

Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлгийн дарга нар танилцах уулзалт хийв. 2021-05-20