КОВИД-19 I “Los Angeles Lakers” багийн хоёр тоглогч халдвар авчээ

КОВИД-19 I “Los Angeles Lakers” багийн хоёр тоглогч халдвар авчээ

NBA-н “Los Angeles Lakers” багийн хоёр тоглогч коронавирусний халдвар авчээ. “Los Angeles Lakers” баг халдвар авсан хоёр тоглогчийн нэрийг нууцалж байгаа аж. Багийн тоглогчид болон арын албаны хүмүүсийн шинжилгээний хариу удахгүй гарах гэнэ.

Түүнчлэн “Philadelphia 76ers” багийн арын албаны гурван хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Өмнө нь “Brooklyn Nets” багийн од Кевин Дюрант коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон билээ.

“Brooklyn Nets” болон “Los Angeles Lakers” багууд энэ сарын 11-нд учраа тааран тоглосон учир “Los Angeles Lakers” баг тамирчдаа тусгаарлан шинжилгээ авч эхэлсэн.

Үүний дараа “Boston Celtics” баг мөн тамирчдаа коронавирусний шинжилгээнд хамруулан хариуг нь хүлээж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.