УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

05 дугаар сарын 24-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

05 дугаар сарын 24-ний Даваа гарагт:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагаас АйBиКо Тарилгын шингэний үйлдвэрт ажиллана;
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг  15.00 цагаас Техник спортын төв ТӨҮГазар буюу Үндэсний шигшээ багийн буудлага, пара буудлага, биатлоны багийн бэлтгэл, сургуулилтын байдалтай болон Улсын батлан хамгаалах туслах нийгэмлэгийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагаатай танилцана.

05 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:

  • Хүний эрхийн хамгаалагчидтай хийх уулзалт 10.00 цагаас Төрийн ордны Их танхимд;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

05 дугаар сарын 26-ны Лхагва гарагт:

  • Хүмүүнлэг боловсрол, ёс зүйн боловсролын хуулийн төслийн танилцуулга 10.00 цагаас Төрийн ордны Их танхимд.

05 дугаар сарын 27-ны Пүрэв гарагт:

  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамалын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их засаг” танхимд.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Замын-Үүдийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ. 2021-05-22

Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. 2021-05-22

Тавдугаар сарын 26-нд бүх нийтээр амарна 2021-05-22

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд 2021-05-22

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 55, явуулын 5 цэг ажиллана. 2021-05-22

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт... 2021-05-22

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. 2021-05-22

Л.Оюун-Эрдэнэ: Ульхан, Хавирга боомтыг автозамаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирна. 2021-05-22

Шинжилгээгээр коронавируст халдварын 684 тохиолдол бүртгэгдлээ.  2021-05-22

С.Амарсайхан “Замын-Үүд”эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр газар дээр нь ажиллалаа. 2021-05-22

Туул голын эрэгт газар эзэмшдэг 19 ААН-ийн эрхийг цуцлахаар боллоо 2021-05-22