Шинжилгээгээр коронавируст халдварын 684 тохиолдол бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8399 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 684 тохиолдол бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлын 679 нь дотоодын халдвар бол нийслэлд 638, хөдөө орон нутагт 41, эмнэлгээс шалтгаалах 5 тохиолдол батлагджээ.
Улаанбаатар хотын халдварын тохиолдлууд нийт хүн амын дунд байгаа гэдгээрээ тайвширч боломгүй байгаа гэдгийг нислэлчүүдэд анхааруулж байна. Орхон аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Төв аймагт 19, Архангайд 7, Сүхбаатарт 1, Завхан аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт 51 931 тохиолдол боллоо. Харин 708 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт 45 853 хүн эдгэрчээ.
Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 4 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 244 хүн эндээд байна.
Одоогийн байдлаар коронавируст халдвартай 4059 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 116 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 535 нь хүнд, 1334 нь хүндэвтэр, 2074 нь хөнгөн гэж оношлогджээ.
Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 1753 хүн өрхийн эмчийн хяналтад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.