Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон гражуудыг албадан буулгалаа

Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон гражуудыг албадан буулгалаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт хийгдлээ.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн баруун талын зам дагуу баригдсан 40 тоосгон гражыг буулгах ажлыг нийслэл болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй баригдсан граж, хашааг буулгах тал дээр илүүтэй анхаарч ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 5 дугаар хороо Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй баригдсан 11 гражыг албадан буулгасан, 2 дугаар хороо 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 15 тоосгон гражын буулгаж жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэсэн юм. Газар чөлөөлөлт хийгдсэн байршлуудад Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн байна.

Цаашид мөн явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай дотор байрлуулсан зөөврийн ТҮЦ, зөвшөөрөлгүй барьсан шат, нийтийн эзэмшлийн талбай дээр барьсан зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл, граж зэргийг буулгаж иргэдэд зорчих аюулгүй зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгос улс даяар шуугиан тарьж олон хүний бухимдалыг төрүүлсэн хэргийн эзэн Жу Жү Бин нийт 45жилийн хорих ял авлаа. 2021-05-21

БНСУ-д зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгана 2021-05-21

Мүн Жэ Ин , Байден нар вакцин, БНАСАУ, эдийн засгийн харилцааны талаар хэлэлцэнэ 2021-05-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 666 хүн илэрчээ... 2021-05-22

Ж.Байден БНАСАУ-ыг чиглэсэн Д.Трампын арга барилаас татгалзана. 2021-05-22

Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон гражуудыг албадан буулгалаа 2021-05-22

Ж.Байден нь Мүн Жэ Инийг ерөнхий сайд гэж хэлэн дахин үгний алдаа гаргажээ. 2021-05-22

Эрдэнэ суманд нэг өдөрт цаг агаарын 8 үзэгдэл ажиглагджээ 2021-05-23

Өмнөд Солонгосын пуужингийн нислэгийн алслалтад тавьсан хоригийг цуцалжээ 2021-05-23

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 538 хүн илэрчээ... 2021-05-24

Мүн, Байден нарын дээд хэмжээний уулзалтын талаар БНАСАУ одоогийн байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. 2021-05-24