Р.Гантөгс Токиогийн олимпын бамбарын буухианд оролцлоо

Р.Гантөгс Токиогийн олимпын бамбарын буухианд оролцлоо

Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужийг дамжин долоодугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпын наадам дуустал гэрэлтэх юм. 

Өнөөдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу Р.Гантөгс оролцсон байна. Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан бөгөөд “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулдаг аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.