Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2 башёд түрүүлж Их аварга болох замаа заслаа
Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Такакейшёотой нэмэлт барилдаан хийж давснаар 13 давж түрүүллээ.
Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ийнхүү Такакейшёог хаяж озэки цолтой анх удаа түрүү бөхөөр тодорч, Японы Эзэн хааны цомыг дараалан 2 удаа хүртэж байна. Тэрбээр 4 удаа Макүүчи зиндаанд түрүүлж байгаа юм.
Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан /М-11/, Шиманоүми /М-9/-тэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 7 унаатай Гачикоши хийж башёг амжилттай дуусгалаа.
Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ энэ өдөр Цүрүгишо /М-8/-тай барилдан ёрикири мэхээр хаяж 6 даваа, 9 унаатай башёг дуусгаж байна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Хокүтофүжи /М-1/-тэй хүч үзэж, түүнийг ошидаши мэхээр унагаж 7 даваа 8 унаатай болж 50 хувийн амжилтаа хийж энэ башёг дуусгав.
Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-6/ Комүсүби Митакэүми-тэй хүч үзэж, түүнд ошидаши мэхээр унаснаар 9 даваа, 6 унаатай башёг дуусгаж байна. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Тобизарюү /М-2/-г ёритаоши мэхээр унагаснаар 7 даваа, 8 унаатай болж дараагийн башёд зиндаа доошлохгүй барилдана.
Нацү башёгийн сүүлийн буюу 15 дахь барилдаанд Озэки Такакейшёо, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй нар учраа таарч, түүнийг цүкиотоши мэхээр давснаар 12 даваатай болж нэмэлт барилдаан хийхээр болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.