Л.Энх-Амгалан сайдын БИЕД ХАЛДАХЫГ ЗАВДСАН этгээдийг цагдан хорьжээ.
УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан хэрэг өнгөрсөн баасан /2021.05.21/ гарагт гарсан билээ. Тодруулбал, түүн рүү 37 настай, эрэгтэй С гэгч этгээд хутга барьж дайрч, танхайрсан байдаг.
Тэгвэл сэжигтэн С-д эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.