Өглөөний жишиг гудамж байгуулах төслийг дахин шинэчилнэ.

Өглөөний жишиг гудамж байгуулах төслийг дахин шинэчилнэ.

Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулахаар төлөвлөжээ.

“Өглөөний гудамж” нь үнэгүй WiFi-тай бөгөөд өглөөний 6.00-9.00 цагийн хооронд дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын үйл ажиллагаанд хамрагдах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой. 

Мөн төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахыг “Өглөөний Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан юм.

Гаднын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдгийн жишгээр нийслэлд өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэхэд анхаарахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгож, “Өглөөний Улаанбаатар” төслийг дахин шинэчлүүлэхээр буцаав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Энх-Амгалан сайдын БИЕД ХАЛДАХЫГ ЗАВДСАН этгээдийг цагдан хорьжээ. 2021-05-24

Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5.3 сая хувьцаа арилжив. 2021-05-24

12 дугаар анги төгсөгчдөд мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөө өгнө. 2021-05-24

Н.Ууганбаяр: "Гэрэгэ киоск" систем ашиглан Гадаадын иргэн, харьяатын 66 төрлийн үйлчилгээг авах боломжтой. 2021-05-24

Ж.Бат-эрдэнэ, Л.Мөнхбаатар нар улс төрийн томилгоог цэгцлэх хуулийн төсөл санаачлав. 2021-05-24

Өглөөний жишиг гудамж байгуулах төслийг дахин шинэчилнэ. 2021-05-24

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо таван саяд хүрлээ. 2021-05-24

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. 2021-05-24

Эрүүгийн 314 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. 2021-05-24

Шинжилгээгээр коронавируст халдварын 630 тохиолдол бүртгэгдлээ 2021-05-24

Тээврийн хэрэгслээр зорчигчдод тавигдах шаардлага, хүлээх үүрэг 2021-05-24