Олимпын бамбарыг Японы талд шилжүүлэн өгнө
Грект
коронавирусний тархалттай тэмцэх арга хэмжээ авсантай холбогдуулан энэ
удаагийн ёслолыг даруухан зохион байгуулахаар болжээ. Тус улсын Үндэсний
олимпын хорооноос мэдээлснээр, ёслолын ажиллагаа үзэгчид, сэтгүүлчдийн
оролцоогүйгээр хаалттай хаалганы цаана болох бөгөөд Японы төлөөлөгчидтэй
хамт ирэх цөөн тооны сэтгүүлч л оролцох аж. Орон нутгийн цагаар 11 цаг
30 минутад эхлэх уг ёслолд Грекийн Ерөнхийлөгч оролцохоор төлөвлөж
байжээ.
Японы нийслэл Токио хотноо энэ зун болох Олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод энэ сарын 12-нд асаасан билээ. Уг ёслолын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулсан юм.
Галт бамбарыг Японд гуравдугаар сарын 20-нд авчрах бөгөөд бамбарыг тус улсын нутаг дэвсгэрээр аялуулах буухиаг 2011 оны аймшигт цунамид өртсөн Фүкүшима мужийн төв дэх хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгээс гуравдугаар сарын 26-нд эхлүүлэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.