Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлэ

Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлэ

“Токио-2020” зуны олимп, Паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр болов.

Шаардагдах хөрөнгийг  Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана.  Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан юм.

Үндэсний шигшээ багийн тамирчид Олимп, Паралимпын 30 эрх авсан. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ. Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсныг албаны нууцад хамааруулах нь буруу 2021-05-27

Монгол, Канадын Засгийн газар хоорондын хуралдаан болов 2021-05-27

“Фитч” агентлаг Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5%-д хүрч сэргэнэ 2021-05-27

Орон нутаг руу аль болох зорчихгүй байхыг зөвлөв. 2021-05-27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна 2021-05-27

Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлэ 2021-05-27

СЕГ: Иргэдийн сонгох эрхийг хангах ажилд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина 2021-05-27

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэв 2021-05-27

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. 2021-05-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио 2020” олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбаа гардууллаа 2021-05-27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулав 2021-05-27