Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсныг албаны нууцад хамааруулах нь буруу

Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсныг албаны нууцад хамааруулах нь буруу

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар дүгнэлттэй танилцав. 

ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан дүгнэлтийг танилцуулав. Иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Тус хуульд “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж хуульчилсан. Гэвч Үндсэн хуульд “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан. Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 19-ний дунд суудлын хуралдаанаар, дээрх гомдлыг хянан, хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. 

ҮХЦ хууль зөрчсөн гэж үзээгүй дүгнэлтээр санал хураахгүй, зөвхөн танилцах бөгөөд цэцийн хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авах дэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Ингээд цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас асуулт асууж тодрууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, төрийн болон албаны нууц нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа болон байгалийн баялгийн орлогыг нуудаг асуудал гарч буйг шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, ҮХЦ-д өргөдөл гаргасан гурван хүнд талархал илэрхийлээд, 2017 онд төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулснаар, нууцын жагсаалт 60 байсан бол 2019 онд 565 болж нэмэгдсэн байгааг дурдав. Учир нь уг хуулийн өөрчлөлтөөр, албаны нууцын жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр баталдаг болсон байна. Тэрбээр, "Монголбанкны барилга, Тагнуулын ерөнхий газрын барилга хэдэн төгрөгөөр баригдсан тухай мэдээлэл авахаар албан бичиг өгсөн ч байгууллагын нууц гэсэн тэмдэг дарж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг яагаад нуух болов. Үүнд УИХ анхаарч хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай" хэмээв. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Төрийн болон албаны нууцын тухай хуульд гомдол гаргасан бөгөөд, төрийн нууц болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг Үндсэн хуулиар зохицуулсан байдаг гэсэн тайлбар өгөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, цахим шилжилтийн хүрээнд цахим сан ашиглахтай холбоотой Нийтийн мэдээлэл, Хувийн мэдээллийн тухай хуулийг боловсруулсан. Үүнтэй холбогдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцлов. Иргэд цэцэд дээрх гомдлыг өгөхдөө, Засгийн газар нууцын зэрэглэл батлах нь буруу гэсэн байгааг тэмдэглэв. 

Ингээд цэцийн дүгнэлтийг сонссоноор УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Богдхан уулын явган аяллын замыг тохижуулна. 2021-05-27

М.Оюунчимэг: НДШ-ийг 2 хувиар бууруулахад 94 тэрбум төгрөг шаардлагатай. 2021-05-27

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой найман үйлчилгээг E-MONGOLIA системд нэвтрүүллээ. 2021-05-27

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйг “Файзер” вакцинд хамруулна. 2021-05-27

Л.Баттөр: Хоёр тун хийлгээд 14-өөс дээш хоногт өвчилсөн тохиолдлуудыг судална. 2021-05-27

Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсныг албаны нууцад хамааруулах нь буруу 2021-05-27

Монгол, Канадын Засгийн газар хоорондын хуралдаан болов 2021-05-27

“Фитч” агентлаг Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5%-д хүрч сэргэнэ 2021-05-27

Орон нутаг руу аль болох зорчихгүй байхыг зөвлөв. 2021-05-27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна 2021-05-27

Олимп, Паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, Үндэсний шигшээ багийнхны цалинг нэмлэ 2021-05-27