Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 56, явуулын 1 цэг ажиллана.
Энэ сарын 27-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 916, II тунд 19.713, нийт 20.629 иргэнийг дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.2 хувь буюу 945.841 нь I тунд, 71 хувь буюу 677.257 нь II тунд хамрагдаад байна.
Харин өнөөдөр / 2021.05.28/ Улаанбаатар хотод явуулын 1, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 15915 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.