Д.Нямхүүгийн ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн.
Д.Нямхүү хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэн буцаан томилуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.
Дээрх хүсэлтийг өчигдөр /2020.05.27/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг зургаадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг болж хойшуулах шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.