Баянзүрх дүүргийн 3057 цэгт гэрэлтүүлэг хийгдэж байна.
"Хөгжлийн зураг-2024" төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 17 хороонд 3057 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдэхээр зураг төслийн ажлыг 2019-2020 онд гүйцэтгэж, энэ онд газар шорооны ажил, угсралтын ажил эд өрнөж байна.
Ингэснээр гэрэлтүүлэггүй, харанхуй гудамж, зам талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зам тээврийн осол буурч, иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.
"Ковид-19"-оос үүдэн ажлын явц бага зэрэг саатсан ч өнөөдөр ийнхүү гудамж талбайн гэрэлтүүлгийн ажил амжилттай өрнөж байна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.