Коронавирусээр халдварлагсдын тоо 25.5 саяд хүрнэ гэж таамаглаж байна

Коронавирусээр халдварлагсдын тоо 25.5 саяд хүрнэ гэж таамаглаж байна
Найман долоо хоногийн дотор Калифорни муж улс дахь коронавирусээр халдварласан хүний тоо 25.5 сая орчимд хүрч болзошгүй гэж таамаглаж байгаагаа тус муж улсын амбан захирагч Гэвин Ньюсом захидалдаа дурджээ.

“Найман долоо хоногийн хугацаанд оршин суугчдын 56 орчим хувь буюу 25.5 сая нь коронавирусээр халдварлана гэж бид таамаглаж байна. Мужийн зарим хэсэгт дөрвөн өдөрт халдвар авсан хүний тоо 2 дахин нэмэгдэж байна” хэмээн Ньюсомын АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт илгээсэн захидалд дурджээ.

Ньюсом АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эмнэлгийн хөлөг онгоцыг Лос-Анжелес хотын боомт руу даруй илгээхийг АНУ-ын төрийн тэргүүнээс хүсжээ. Ингэх нь эрүүл мэндийн системд үүсэх ачааллыг бууруулахад тус болно гэж тэрбээр үзэж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн эдийн засагт коронавирус хэрхэн нөлөөлж байна вэ? 2020-03-20

"ХӨСҮТ КОВИД-19-ийн шинжилгээ хийхэд 700 сая төгрөг зарцуулаад байна" 2020-03-20

АНУ-д амны хаалтгүй тохиолдолд банда алчуур зүүхийг эмнэлгийн ажилтнуудад зөвлөжээ 2020-03-20

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар нийт 766 хүн эдгэрчээ 2020-03-20

БНХАУ коронавирусийг хяналтдаа авсан ч эдийн засагт нь ЭРСДЭЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА 2020-03-20

Коронавирусээр халдварлагсдын тоо 25.5 саяд хүрнэ гэж таамаглаж байна 2020-03-20

Тонхил суманд дөрвөн удаагийн давтамжтай газар хөдөллөө 2020-03-20

Японд цусны сийвэнгээр коронавирусний эм бүтээж эхэлжээ 2020-03-20

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД!! 2020-03-20

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020.04.30 хүртэл сунгалаа 2020-03-20

Улсын баяраас бусад баяр, ой, хурал, зөвлөгөөнийг 2020 он дуустал хориглох санал гаргав 2020-03-20