Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020.04.30 хүртэл сунгалаа
Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/
Энэ удаагийн хуралдаанаар их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон билээ. Эрүүл мэндийн яамнаас Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдрийн Улсын онгцгой комиссын
хуралдаанаар Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль,
цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл
сунгах шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.