Гуравдугаар сарын 18-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
-2020 оны гуравдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-
Энэ сарын 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
Гуравдугаар сарын 18-нд салхи нутгийн зүүн хагаст, 19-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.
Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градуст хүрч хүйтэрнэ.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Харни 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.