БНСУ армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ.

БНСУ армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ.

БНСУ 60-64 насны иргэдээ астразенека, армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ. Тус улсын эмч мэргэжилтнүүд коронавирусний халдвар авсан нөхцөлд хүндээр өвдөх эрсдэлтэй бүлэг буюу 60-аас дээш насны иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм байна.

Тус улсад явуулсан судалгаагаар АстраЗенека-Оксфордын вакцины нэг тунг хийлгэхэд коронавирусний халдвараас 90 хувь, нас барах эрсдэлээс 100 хувь хамгаалж байгаа үр дүн гарсан байна. Мөн тус улс армийн 30-аас доош насны 350 гаруй мянган алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцин хийж эхэлжээ. Тус улс өнгөрсөн сард армийн 30-аас дээш насны алба хаагчдад АстраЗенекагийн вакцин хийсэн юм байна.

Мөн бага сургуулийн 1, 2 дугаар ангийн багш нар, цэцэрлэгийн багш ажилчид, өдөр өнжүүлэх төвийн ажилчид 30-аас доош настай бол өнөөдрөөс Пфайзерын вакцинд хамрагдахыг зөвшөөрч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос улс 7,5 сая хүн буюу хүн амынхаа 14,8 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон, БНСУ-ын удирдагчид “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр уулзах төлөвгүй байна. 2021-06-07

БНСУ-д 60-64 насныхны вакцинжуулалт даваа гарагт эхэлсэн 2021-06-07

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 454-өөр нэмэгдэж нийт 145,091-д хүрэв. 2021-06-08

БНСУ-д ирэх есдүгээр сар гэхэд 36 сая иргэн “COVID-19”-ийн вакцины эхний тунд вакцинжуулна 2021-06-08

БНСУ зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийлэл, дарамтаас сэргийлэх тогтолцоог сайжруулна 2021-06-08

БНСУ армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ. 2021-06-08

Сү.Батболдын хэрэг... Солонгосын хэвлэлээр цацагдаж эхэллээ 2021-06-09

БНСУ вакцинд бүрэн хамрагдсан бүлэг жуулчдыг хүлээн авна 2021-06-09

Хойд Солонгосын тамирчид Токиогийн олимпод оролцохгүй 2021-06-09

"Гуанжү" хотод байшин нурж нийтийн тээврийн автобусыг дарсан аймшигт үйл явдал боллоо... 2021-06-10

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 611 хүн илэрчээ... 2021-06-10