БНСУ вакцинд бүрэн хамрагдсан бүлэг жуулчдыг хүлээн авна
БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалт эрчимжиж байгаатай холбоотойгоор коронавирусний халдварын нөхцөл байдал тогтворжсон улс орнуудаас вакцинд бүрэн хамрагдсан бүлэг жуулчдыг ирэх сараас хүлээн авч эхлэхээр төлөвлөж байна.
“Долоодугаар сараас бид халдварын нөхцөл байдал тогтворжсон орнуудтай хэлэлцээ хийх замаар вакцинд бүрэн хамрагдсан бүлэг жуулчдыг хүлээн авах төлөвлөгөө боловсруулж байна” гэж БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бу Кюм халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаарх уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар, БНСУ-ын хүн амын 16.5 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ. Мөн Ким Бу Кюм цар тахлын улмаас агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт ихээхэн хохирол учраад буйг дурдаад, олон улсын зорчих хөдөлгөөн удахгүй сэргэнэ хэмээн найдаж буй хүмүүсийн тоо өссөөр байгааг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.