ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал Хэрүүл тэмцэл ирнэ

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал Хэрүүл тэмцэл ирнэ

2020.3.22, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.3.22, Ням гараг
  • Наран ургах шингэх: 6.50-19.07
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.