Я.Буянжаргал: Алтанбулаг боомтоор ирсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарласан

Я.Буянжаргал: Алтанбулаг боомтоор ирсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарласан

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.22/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 3115 хүн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Харин 1951 хүн тусгаарлах байранд байна. Үүнээс гадна, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 365 иргэн, Дархан-Уул аймагт 173 иргэн, Сэлэнгэ аймагт 196 хүнийг тусгаарлаад байна. Харин өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарласан" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.