БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 556-аар нэмэгдэж нийт 146,859-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 06 дугаар сарын 11-ний 00.00 цагийн байдлаар 556-аар нэмэгдэж нийт 146,859-д хүрэв. Шинээр илэрсэн 556 тохиолдлын 15 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 137,224 (+511) иргэн эдгэрсэн бол 1,981 (+2) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 10,111,064 (+34202) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 9,830,452 (+30220) иргэний хариу сөрөг гарч 133,753 (+3426) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,654 (+43) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тунд 733,067 хүн хамрагдаж нийт 10,565,404, бүрэн тунд 285,448 хүн хамрагдаж нийт 2,636,135-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.