Солонгос улсын улс төрийн түүхэнд хамгийн анхны залуу намын даргатай болжээ.
"Гүгмин Хим " намын даргыг сонгоход Намын гишүүд болон Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар
- И Жүн Сок 93,392 санал буюу 43.8%
- На Гён Вон 79,151 санал буюу 37,1%
- Жү Ху Ён 29,883 санал буюу 14%
- Жу Кёнг Тэ 5,988 санал буюу 2,8%
- Хун Мүн Пюу 4,721 санал буюу 2,2%
БНСУ-ын улс төрд И Жүн Сок 36 настай анхны санаанд оромгүй залуухан “Гүгмин хим” намын даргаар сонгогджээ.
Өнөөдөр 11-ний өдөр "Гүгмин хим" намын шинэ даргаар И Жүн Сок 36 настай сонгогдож Солонгос улсын улс төрийн түүхэнд хамгийн анхны залуу намын даргатай болжээ.
И Жүн Сок 1985 онд төрсөн бөгөөд Харвардын их сургуулийн компьютер, эдийн засгийн ангийг төгсчээ. Солонгосын ард түмэн Удирдлагын төвшингийн залуу улс төрчтэй болсондоо их баяртай байна гэжээ.
И Жүн Сок намын даргаар хүлээн зөвшөөрөгдөж үг хэлэхдээ "Өөрчлөлтөөр бид өөрчлөгдөж, ялна" гэж хэлээд намын гишүүддээ "Дэлхийг өөрчлөх үйл явцад оролцож хэвшмэл тогтсон ойлголтыг эвдэж өөрчлөх. Тэгвэл дэлхий өөрчлөгдөх болно" гэж уриалав.
Эх сурвалж : YONHAP NEWS
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.