“Долоогийн бүлэг” ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлана.

“Долоогийн бүлэг” ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлана.

 “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид ядуу буурай орнуудыг 2022 оны эцэс гэхэд “COVID-19”-ийн нэг тэрбум гаруй тун вакцинаар хангахаар тохиролцсоныг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ням гарагт мэдэгдлээ.

Английн Корнуолл гүнлэгт болсон дээд хэмжээний уулзалтын дараа Б.Жонсон, “Долоогийн бүлэг”-ийг бүрдүүлдэг дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын удирдагчид вакциныг шууд болон “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан хуваалцах үүрэг амлалт өглөө” хэмээн мэдэгджээ.

Саяхан Олон улсын валютын сан /ОУВС/ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ удирдлагууд коронавирусний цар тахлыг даван туулах чиглэлд хэрэгжүүлж буй “Долоогийн бүлэг”-ийн стратегийг хангалтгүй байгааг анхааруулсан юм.

 

Тодруулбал, бямба гарагт ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэхдээ, дэлхийн дахиныг аминд халтай коронавирусний эсрэг вакцинд хамруулахад 11 тэрбум тун вакцин шаардлагатай байгааг сануулсан байна.

Түүний дараа, ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева илүү вакцинаа хөгжиж буй орнуудад хандивлах нь эхний сайн алхам хэдий ч улс орнуудад хүн амаа вакцинжуулахад нь туслахад илүү их хүчин чармайлт хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухайд, “Долоогийн бүлэг” нүүрсэн цахилгаан станцад төрөөс шууд дэмжлэг үзүүлэхийг зогсоох, эсвэл нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулах технологигүйгээр нүүрс ашиглахыг хориглохоор тохиролцсон хэмээн Б.Жонсон мэдээлсэн байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын “JBS” компани хакеруудад 11 сая ам.доллар төлснөө хүлээн зөвшөөрчээ. 2021-06-12

Ж.Флойдын амиа алдах мөчийг дүрс бичлэгт буулгасан охин шагнал хүртлээ. 2021-06-12

Москвад коронавирусний халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэв 2021-06-12

Нидерландын угсаа залгамжлах гүнж цалин хангамжаасаа түр хугацаанд татгалзах санал гаргажээ 2021-06-12

Францын Ерөнхийлөгчид халдсан иргэнд 4 сар хорих шийтгэл оноожээ. 2021-06-12

“Долоогийн бүлэг” ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлана. 2021-06-14

Ж.Безостой хамт сансарт аялах тасалбарын үнэ 28 сая ам.долларт хүрлээ. 2021-06-14

Ж.Байден Токиогийн Олимпыг зохион байгуулах төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлэв. 2021-06-14

НАТО Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв. 2021-06-14

Израилын парламент эвслийн Засгийн газарт итгэл үзүүлэв. 2021-06-14

"Спутник Лайт" вакциныг Монгол Улсын Эрүүл мэндийн яам бүртгэлээ 2021-06-14